Католик шашны Англи - Монгол толь бичиг

Biblen.Biblia
Библи
Тодорхойлолт:(латин үг biblia = хуйлаас, номууд): Энэ нь иудейчүүд болон Христийн шашинтнуудын нэрлэдэг Ариун судрын түүвэр мөн бөгөөд олон мянганы тэртээд үүсэж, тэдний итгэл бишрэлийнх нь дүрэм
болжээ. Иудейчүүдийн Судруудаас гадна дөрвөн Айлдал, Паул гэгээнтний захидлууд, мөн эртний Шашны бусад бичвэрүүдийг багтаасан учраас Христийн шашны Библи нь иудейн Библээс илүү өргөн цар хүрээтэй.