Католик шашны Англи - Монгол толь бичиг
Holiness
Ариун гэгээн байдал
call to holiness - Ариун гэгээн байдалд дуудагдах
call to holiness - Ариун гэгээн байдалд дуудагдах
Тодорхойлолт:Тэнгэрбурханы хамгийн чухал шинж чанар. Латин хэлний fanum хэмээх үг нь тэнгэрлэг, цэвэр юманд зориулагдсан бөгөөд эгэл, өдөр тутмын юмсаас товойлгон ялгаж өгдөг. Тэнгэрбурхан бол “бусдаас огт өөр Нэгэн”, Израилийн Ариун Нэгэн (Иса 30:15) юм. Есүс дэлхий ертөнцөд “Тэнгэрбурханы Ариун Нэгэн” (Иох 6:69) болж ирсэн. Түүгээр бид “ариун гэгээн байдал” гэж юу болохыг харж чадна. Тэр нь хязгааргүй бөгөөд өршөөнгүй энэрэл хайраар хайрлах, авралт бөгөөд ачлалтай энэрэл хайраар хайрлах, Загалмай ба Амилалтаар төгс төгөлдөр болсон энэрэл хайраар хайрлах гэсэн утгатай.