Тэнгэрлэг Эх Мариа-д 340 төрлийн өөдсүүдээр нөмрөг оёж нөмрүүллээ.







2022 оны 12 дугаар сарын 8 “Язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн Төгс Жаргалант Цэвэр Охин Мариа”гийн Их баярын өдөр Тэнгэрлэг Эх Мариа-г Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедралд ёслол хүндэтгэлтэйгээр залж, “Ивээлийн нөмрөг”ийг түүнд нөмрүүллээ. Тус Ивээлийн нөмрөгийг 8 дугаар сараас хойш сүсэгтнүүдийн өргөл болгосон утга учир, үнэ цэнэ бүхий 340 төрлийн даавууны өөдсүүдийг цуглуулан оёж бүтээсэн байна. Шашин дэлгэрүүлэгч нар, паришийн төлөөлөгч нар, сүсэгтнүүд нийт 400 гаруй хүмүүс хамтдаа цугларлаа.
Кардинал Жиоржио Маренго Талархал магтаалын мөргөлийн удирдсан бол, Апостолик элчин сайд Альфред Шьүреб Монголд айлчлахаар төлөвлөж байсан Гэгээн Ширээт Улсын гадаад харилцааны сайд, хамба лам Паул Р.Галлигерийн бэлтгэсэн номлолыг уншлаа. Түүнчлэн Кардинал Жиоржио Маренго 2023 оны Шашны Хариуцлагатны Захиаг паришийн ахлах санваартнуудад гардуулав.
Талархал магтаалын мөргөлийн бичлэг бүрэн эхээрээ
https://youtu.be/9AvaqLgCk0Y
Номлол
http://www.catholicchurch-mongolia.mn/medee/96/