Апостолик Тэргүүн Маренго Кардиналаар томилогдлоо

2022-06-06

Ром (Agenzia Fides) - Би энэхүү гэнэтийн хишиг ивээлд цочирдож, мөн гайхширлаа. Папын тус шийдвэр нь дэлхийн даяар орших цөөн итгэгчидтэй бүлгэмүүдэд анхаарал халамж тавьж буйн илэрхийлэл хэмээн үзэж байна. Намайг чиглүүлэгч Тэнгэрбурхан болон Папад итгэмжтэйгээр энэхүү томилолтыг хүлээн авлаа. Би Консолата бүлгэмийн шашин дэлгэрүүлэгчийн хувьд намайг өмгөөлөн зуучилж, аян замын минь хөтөч байхыг Цэвэр Охин Мариад даатгаж байна"

Өчигдөр буюу 5-р сарын 29-ний өдөр Гэгээн Петрийн талбайд Режина Коэли залбирлын үеэр Пап Францис Улаанбаатар хот дахь Апостолик Тэргүүн, Эцэг Жиоржио Маренгод кардинал хэргэм хүртээхээр болсон талаар Аженсиа Фидес агентлагт ярилцлага өглөө. Өдгөө 47 настай Монсиньор Маренго нь Кардиналуудын Бүлгийн хамгийн залуу гишүүн болж байгаа юм. Түүний санаачилгаар 5 дугаар сарын 28-нд Пап болон Монголын буддын шашны удирдагчдын уулзалт Ром хотод зохион байгуулагджээ. Монсиньор Маренго хэлэхдээ "Энэхүү уулзалтыг олон жилийн өмнөөс төлөвлөж байсан ч цар тахлын улмаас бэрхшээлтэй тулгараад байсныг Шашин хоорондын хэлэлцээний Зөвлөлийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа. Монгол улсад зонхилох буддын шашинтнуудтай хийх хэлэлцээ нь бидний хувьд чухал бөгөөд зайлшгүй зүйл юм. Тус уулзалт үр дүнгээ өгнө гэдэгт би итгэлтэй байна" гэв.

Италид байх хугацаандаа гэнэтийн томилолт хүлээн авсан Монсиньор Маренго цаашдын томилолтынхоо талаар ийнхүү тайлбарлалаа. "Бүх нийтийн Католик Шашинд анхаарал хандуулж буй төрийн эрх баригчидтай сайн харилцаа холбоог бэхжүүлж чадна гэдэгт би итгэж, бас найдаж байна. Папын энэхүү илэрхийллийг тус улсад анхаарал хандуулж буй эерэг тэмдэг гэж үзэх нь дамжиггүй. Түүнчлэн 2022 онд католик шашин дахин дэлгэрч, Монгол Улс болон Ариун Сэнтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна."

Монгол дахь католик шашны нөхцөл байдлын талаар дүгнэн "Шашин дэлгэрүүлэлтийн 30 жилийн ой болон Синодыг тохиолдуулан бид 6-р сарын сүүлчээр Шашны хариуцлагатны долоо хоногийн өдөрлөгийг зохион байгуулж,  өдгөө 2 монгол, 22 гадаад санваартан, 35 гэлэнмаа нарын бүрэлдэхүүнтэй шашныхаа хэтийн төлөвийн талаар хэлэлцэх болно. Цаашдын зорилт нь ариун угаал хүртсэн сүсэгтнүүдийг сүмдээ бүрэн дүүрэн, идэвх санаачилгатай оролцуулахад оршино. Бидний дагаж мөрдөж буй зарчмууд бол шашны сургалтаар дамжуулан итгэл бишрэлээ бататгах гүн гүнзгий байдал, ах дүүгийн барилдлагын амин сүнсээр алхам бүрдээ, сонголт бүртээ амьдрах нэгдэл, католик шашны нэгдэл болон гадаад ертөнцтэй харилцах эв нэгдлийг хадгалах байдал, сайн мэдээний айлдлыг дэлгэрүүлэх томилолтыг үргэлжлүүлж, тунхаглал буюу Христийн сайн мэдээний Айлдлыг тунхаглаж, бүтээл бүрд түүний хайрын захиас үгийг хүргэх юм”

Шинэ Кардинал саяхан үүсгэн байгуулагдсан Төв Азийн Католик Шашны Хамба лам нарын зөвлөлд Монгол дахь сүм багтах болсон талаар баяртайгаар ийнхүү хэллээ: "Бид бусад Хамба лам нартай хуваалцах аяллын нэг хэсэг болж байгаадаа баяртай байна. Энэ бол харилцан баяжуулалт, агуу их тайтгарлын шалтгаан юм".
 

Консолата шашин дэлгэрүүлэгч бүлгэмийн санваартан, Эцэг Жиоржио Маренго 2020 оны 8-р сард Хамба ламын хэргэм хүртсэн. Тэрээр 2003 онд анх Консолата бүлгэмийн шашин дэлгэрүүлэгчдийн хамт Монголд ирсэн ба 2003 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд шашны хариуцлагатны ажилд хамтран ажиллахаар очжээ. Монгол орны хүн амын тоо гурван сая хагас ба үүний 1300 орчим нь Католик сүсэгтэн юм. Байнгын үйл ажиллагаатай нийт найман сүмтэй, янз бүрийн үндэстнээс бүрдсэн шашны бүлгэмүүдийн жар гаруй шашин дэлгэрүүлэгчтэйгээр ажиллаж байна. 

(PA) (Agenzia Fides, 30/5/2022)