Хамба лам маань баярт мэдээгээ хуваалцлаа

2022-05-31
Пап Францис 5-р сарын 29-нд Улаанбаатар дахь Апостолик Тэргүүн, Хамба лам Жиоржио Маренгод Кардинал цол олгох болсныг зарлалаа. Энэхүү баярт мэдээгээ хуваалцсан түүний талархлын зурвасыг та бүхэнд хүргэж байна.
«Хайрт шашин дэлгэрүүлэгчид болон Монгол байгаа католик сүсэгтэн олон минь,
Хэдхэн цагийн өмнө Ариун Эцэг огт таамаглаагүй байсан мэдэгдлээр намайг цочирдууллаа. Хөл минь чичирч, юу болж өнгөрснийг сайн ойлгоогүй ч ийм мэдээнд сандарч балмагдаж байснаасаа илүүтэйгээр энэ тушаал нь Монгол дахь Католик шашныг эрхэмлэж буйн тэмдэг хэмээн дотроо мэдэрч байсан. Ариун Эцэг Монгол орныг маш их хайрласан учраас Кардиналд томилжээ!
Тиймээс энэ нь өчигдөрхөн Буддын шашны төлөөлөгчид болон Монгол дахь манай шашны санваартнуудыг хүлээн авч уулзсан Ромын Пап Францист талархал илэрхийлэх, түүний төлөөх залбирлаа улам нэмэгдүүлэх шалтгаан болж байна. Би Түүнд Дархан Уул аймагт олдсон Цэвэр Охин Мариагийн модон баримлын фото зургийг авчирсан ба та бүгдийн нэг бүрийн төлөө адислаж өгөхийг хүссэн билээ.
Би удахгүй эргэж очино. Намайг та бүхэнд болон бүх нийтийн католик Шашинд хуваагдашгүй зүрх сэтгэлээр, хэрэгцээт мэргэн ухаанаар үйлчлэх болтугай хэмээн залбирч өгнө үү.
Тэнгэрбурхан та бүхнийг ивээх болтугай! »