Ц.Санжаажав католик санваартан боллоо.

2021-10-21

Ц.Санжаажав Петр нь 2021 оны 10-р сарын 20-нд Улаанбаатар дахь Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедралд санваартны сахил санваарын хэргэм хүртэж Монгол дахь католик шашны хувьд түүхэн баярт үйл явдал боллоо. Ёслолын талархал магтаалын Мөргөлийг цар тахлын байдлыг харгалзан үзэж цөөн тооны сүсэгтнүүдийн хамт зохион байгуулсан. Ёслолын зан үйлийг Монгол дахь католик шашны тэргүүн, хамба лам Жиоржио Маренгогоос гадна Монголд айлчлан ирээд байсан Папын төлөөлөгч, Ватиканаас Монгол улсад хавсран суух элчин сайд (Апостолик нунц) эрхэм хүндэт хамба лам Альфред Шүереб хамт удирдан тэмдэглэснийг энд мөн онцлоё. Тэр өдөр Элчин сайд санваартан болж буй Санжаажавд Папын онцгой адислалыг дамжуулсан. 

"Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна" гэсэн Библийн Филиппой 4:13 дээрх эшлэлийг санваартны амьдралынхаа уриа болгосон Ц.Санжаажав танд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 

Ёслолын бичлэгийг бүрэн эхээр нь оруулав.

https://www.youtube.com/watch?v=opm5qkQ4XhM