"Новемдиалес" буюу тэнгэрт дэвшсэн хүмүүний мөнхийн амар амгалангийн төлөө даатган залбирах есөн өдөр

Хүндэт ахан дүүс нараа
2025 оны 4 сарын 26-ний Бямба гарагт Ромын цагаар 10:00, Улаанбаатарын цагаар 16:00 цагт Гэгээн Эцэг Пап Францисыг эцсийн замд үдэх Талархал магтаалын мөргөл болох болно. Энэхүү ёслолоор католик шашны эртний уламжлал болох "Новемдиалес" буюу тэнгэрт дэвшсэн хүмүүний мөнхийн амар амгалангийн төлөө даатган залбирах есөн өдөр эхлэл юм.
Иймд нийт сүсэгтэн, санваартан, сахилт ах дүүс нараа, энэхүү есөн өдрийн турш өөрийн харьяа сүм дээрээ Талархал магтаалын мөргөлд оролцох, сарнайн эрихэн залбирал, шүтэн бишрэхүй залбиралд нэгдэхийг уриалж байна.
Монгол дахь Католик шашин, Апостолик Захиргаа



