Пап Францисын мөнхийн амар амгалангийн төлөөх даатгал залбирал болно.

2025-04-22
Монгол дахь Католик шашин, Апостолик Захиргааны зүгээс Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, дэлхий ертөнцийн нэгэн их хүмүүн, Элбэрэлт Эцэг, Эрхэм Пап Францис тэнгэр Эцэгийн зүг таалал болсонд гүнээ эмгэнэж байна.
Энэхүү гашуудлын цаг үед эрхэм хүндэт сүсэгтэн та бүхнийг
2025 оны 4 дүгээр сарын 23-ны Лхагва гарагт 19:00 цагт
Петр, Паул гэгээнтнүүдийн Катедралд
болох даатгал залбиралд нэгдэн, хамтдаа залбирахыг урьж байна.
Пап Францисын амьдарсан ариун амьдрал, үйл хэрэгт талархан, мөнхийн амар амгалангийн төлөө хамтдаа залбирцгаая