Пап Францисын байрлаж байсан өрөөг адислалаа

2025-02-23
2023 оны 9 дүгээр сард бид бүхэн нэгэн түүхэн үйл явдлын гэрч болсон нь Ромын Пап Францисын Монгол улсад хийсэн айлчлал билээ. Тус айлчлалын өдрүүдэд Пап Францис өөрийн сонголтоор Монгол дахь Ватиканы Католик шашны төлөөлөгчийн газарт байрлах энгийн нэгэн өрөөнд байрласан юм. Тийнхүү онцгой дурсамж агуулсан өрөөг 2025 оны 2 дугаар сарын 21-нд Монгол дахь Католик шашны тэргүүн Кардинал Жоржо Маренго нь Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсыг хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованни Гаспарийн хамтаар адисалсан онцгой үйл явдал болж өнгөрлөө.