Христийн мэндэлсэн баяр 2024 - Кардиналын мэндчилгээ

2024-12-25

Христийн мэндэлсэн баяр ирлээ. Энэ бол итгэл бишрэлийн нүдээр тогтон харах нэгэн нууц бөгөөд бидэнд баяр баясал, энх тайван ба итгэл найдварын тухай өгүүлдэг баяр билээ. Тиймээ, бид бүхэн хамтдаа 12 сарын 29-нд Катедралдаа ёслол төгөлдөр эхлүүлэх Жүбили жилдээ энэхүү итгэл найдварыг олж нээн, амьдралдаа мэдрэхээр дуудагдсан юм.

Ердийн Жүбили жил нь Израилийн ард түмний эртний уламжлалтай холбогддог. Энэ нь зөрчил маргаан шийдэгдэж, шударга ёс буцан ирж, найрамдан эвлэрдэг цаг хугацаа юм. Ер нь шинээр эхлэх цаг хугацаа байсан. Католик шашин уг ухааныг өөрт аван жүбили жилийг Христийн авчирсан цагаатгалын нууцтай холбосон ба бид бүхнийг энэхүү хугацааг ч мөн итгэлийн гоо үзэсгэлэнг ахин олж нээх, өөрсдийнхөө дунд эе зохицлыг эргэн бүрдүүлэх онцгой ивээл, тохиол болгоно уу хэмээн урьдаг. Тэнгэрбурхантай болон өөр хоорондоо эвлэрэх гэдэг нь жүбили жилийн гол амин зүрх байдаг. Энэ нь Монголд байгаа бидэнд ч мөн хэрэгтэй. Энэхүү жүбили жил нь үнэхээр Христ рүү буцан ирүүлсэн, биднийг эвлэрүүлсэн, шавь ба томилогдсон нэгний замналаа урам зоригоор ахин үргэлжлүүлэх жил байх болтугай. Монгол дахь Католик шашны хувиар бид үнэн, шударга ёс, гоо үзэсгэлэнг тарьж "Итгэл найдварт эргэл мөргөлчид" болон амьдрахыг хүсч байна.

Та бүхэндээ Христийн мэндэлсэн баяр болон Ариун жилийн мэндийг хүргэе!

Кардинал Жоржо Маренго