"Энэрэл нигүүлслийн өргөө" төвийн танилцуулга

Энэхүү төв нь тусламж үйлчилгээ нэн шаардлагатай хүмүүсийн төлөө сэтгэл, зүтгэл гарган оролцохыг уриалан 2023 онд албан ёсоор нээн ажиллуулж эхэлсэн.
Зорилго: Зорилтот бүлгийн хүмүүст хүрэх, нийгэмшүүлэх, урам зориг өгөх, өөрчлөгдөх боломжийг олгох.
Тогтмол үйлчилгээ
Халуун хоол: Мягмар, Пүрэв 14:00 цагт
Усанд оруулах
Солих хувцас олгох
Бохирдсон хувцсыг угаах
Эмнэлгийн анхан шатны үзлэг: Даваа, Баасан 09:00-16:00 цаг
“Сэйнт Мэри” эмнэлэг.
“Сэйнт Мэри” эмнэлэг нь 2004 оноос эхлэн нийгмийн эмзэг бүлгийн, нэн ядуу, орон гэргүй хүмүүст зориулан эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсээр ирсэн, Солонгос болон бусад улс орны хандив тусламжаар санхүүждэг, буяны үйлсийг дэмжин “Энэрэл нигүүлслийн өргөө” төвтэй хамтран ажилладаг. Уг эмнэлэгт дотрын, хүүхдийн амбулаторийн үзлэг зонхилдог ба эмийн, сэргээн засах, боолт хийх эмчилгээ багтдаг.
Сэтгэл зүйн зөвлөгөө: Даваа, Баасан 09:00-16:00 цаг
Үйлчилгээнд 160 гаруй хүн тогтмол хамрагддаг.
Уг төв нь тусламж үйлчилгээ нэн шаардлагатай хүмүүсийн болон сайн үйлсийн өмнө үүд хаалгаа үргэлж нээлттэй байлгадаг онцлогтой. Ахан дүүс та бүхнийг шашин шүтлэг,үндэс угсаа үл харгалзан өөрийн хувь нэмрээ оруулна уу хэмээн урин уриалж байна. Та бүхэнтэй нэгдэн, хамтран ажиллахдаа бид таатай байх болно.
Сайн дурын оролцоо: Нэг өдрийн үйл ажиллагаанд 2-4 хүн сайн дурын хүний туслалцаа шаардлагатай байдаг.
Хандив: Мөнгөн хандиваас гадна, ахуйн хэрэглээний материалуудаар туслалцаа үзүүлэх боломжтой (хувцас, гутал, 00 цаас, саван гэх мэт)
Бидэнтэй холбоо барих утас: 99934992
99123217,90499062