Жен Россо хамтлаг Монгол Улсад 12 сарын 1-нд тоглолт хийнэ.

2024-11-21

Эрхэмсэг хүндэт Кардинал Жоржо Маренгогийн урилгаар Жен Россо хамтлаг Монголд 2024 оны 11 сарын 23 -12 сарын 3-ны өдрүүдэд айлчлан морилж Пап Францисын зарлан тунхагласан "Итгэл найдварт эргэл мөргөлчид" хэмээх уриатай 2025 оны Жүбили жилийг монголчуудын хамт угтан нээхээр болсон билээ. Энэ үйл аяныхаа хүрээнд нийгэмд хүн бүрийн доторх найдварын хүчийг сэргээхээр Жен Россо хамтлаг Монголд үндэс угсаа, шашин шүтлэг үл харгалзан бүх нийтэд зориулсан концертыг 12 сарын 1-нд Корпорэйт зочид буудал, Конвэншн центрт нэг удаа зохион байгуулахаар товлогдлоо. 

 

Дэлхийд ахан дүүсийн ёсыг батжуулж, эв нэгдлийг авчрахаар байгуулагдсан

 Жен Россо хамтлаг

Жен Россо нь 1966 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Италид төвтэй, олон улсын гишүүд бүхий дуу хөгжим, урлагийн хамтлаг юм. Энэ цаг үеэс хойш тус хамтлагт байсан дуучин, хөгжимчин, текникч гэсэн олон үндэстний үе үеийн гишүүдийн тоо 300 нэгэнт давжээ. Жен Россо хамтлаг таван тивийн 63 улсад очиж тоглосон бөгөөд Монголд анх удаа ийнхүү айлчилж байна. Одоогийн бүрэлдэхүүн нь Аргентин, Боливи, Колумби, Бразил, Филиппин, Конго, Итали гэсэн найман улсын гишүүдээс бүрдэж байна.

Тус хамтлаг 1500 гаруй концерт, шоу тоглолт зохион байгуулж, 63 улсад 250 гаруй аялан тоглолт хийсэн бөгөөд 62 цомог (янз бүрийн хувилбараар) гарган, нийт 401 уран бүтээл туурвиж, 4 сая гаруй үзэгчдэд тогложээ. Хамтлагийн гишүүд нь түгээж буй үнэт зүйлсээ гэрчилж амьдрахыг чухалчлан, зөвхөн дуулж хөгжимдөх бус, бусдын сайн сайхны төлөө өөрсдийгөө бүрэн зориулахыг зорьдог нь хамтлагийн онцлог юм. Учир нь эндээс л энх тайван бий болдог. 

Үүссэн байгуулагдсан цагаасаа л урлагийн эх орон гэгдэх Итали төдийгүй дэлхийн дуу хөгжмийн хувьсал хөгжил, нийгмийн шилжилт, өөрчлөлтийн гэрч болсон Жен Россо хамтлагтай уулзах болсондоо монголчууд бид баяртай байна.

Хамтлагийн албан ёсны сайт: https://www.genrosso.com/

Хамтлагийн танилцуулга видеог монгол хэлээр хүлээн авна уу!

https://youtu.be/704DIEvW9No?si=hcUFJdZYUu22nn1R