Синод буюу Хамба лам нарын Их хурлын XVI дугаар Хуралдааны хоёрдугаар чуулган эхэллээ.
Синод буюу Хамба лам нарын Их хурлын XVI дугаар Хуралдааны хоёрдугаар чуулган Ром, Ватикан хотноо 10 дугаар сарын 2-27-ний хооронд зохион байгуулагдаж байна. Пап Францисын санаачилгаар 2021-2024 онуудад дэлхийн католик сүмүүд “Хамт алхах Шашин” сэдвийн дор замнасан. Хэнийг ч ялгаварлан орхилгүйгээр Тэнгэрбурханы бүх ард түмэнд нээлттэй байдлаар тусгайлан сонсох судалгаанд бүх сүм, бүх шашны хүрээ хамрагдаж Хамт алхах Шашинг хэрхэн бий болгоход дуу хоолойгоо өргөсөн. Энэ удаагийн Синодын судалгаа Шашин дэлхийн зах хязгаар дахь бүх ард түмний дуу хоолойг сонсох ёстой гэсэн зорилгын хүрээнд хийгдсэн католик шашны түүхэнд хийгдэж байгаагүй өргөн цар хүрээг хамарсан судалгаа байсан. Цаг хугацааны хувьд ч энэ удаагийн Синод нь хамгийн урт удаан хугацааны туршид зохион байгуулагдаж байгаагаараа нь онцлог юм. Эдгээр өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа “Хамба лам нарын Их хурлын XVI дугаар Хуралдааны хоёрдугаар чуулган”-ас Синодын эцсийн зорилго болох цаашид сүмүүдийн орших мөн чанар, хэв маяг тодорхойлогдон гарах нь юм. Нэг үгээр цаашид бид хэрхэн замнах, хэрхэн алхах нэг чиглэл төрөн гарах тул сүмийн хэмжээнд энэ нь маш чухал үйл явдал юм.
Кардинал Жоржо Маренго Синодын хоёрдугаар чуулганд оролцож байгаа бөгөөд сүсэгтэн олон та бүхнээс Хуралдааны үр дүнгийн төлөө залбирч өгөхийг хүсэж мэндчилгээ дэвшүүллээ.