Кардинал Жоржо Маренго Төв Азийн хамба лам нарт номын дээжээс бэлэглэжээ.

2024-10-01

Кардинал Жоржо Маренго Хамба лам нарын Их хурлын XVI дугаар Ерөнхий бөгөөд Энгийн Хуралдааны хоёрдугаар чуулганд оролцохоор Ром явахын өмнө Казакстан улсад айлчилж Төв Азийн Хамба лам нарын төлөөлөгч нартай уулзав. Тэрээр “Пап Францис Монгол”-д хэмээх Папын айлчлалыг бүрэн харуулсан номын дээжээс Төв Азийн Хамба лам нарын бага хурлын тэргүүн, “Алмати хотын хамба лам” Хосе Луис Мумбиэла-д бэлэглэжээ. Хамба лам Мумбиэла нь 2023 онд Пап Францис Монгол Улсад айлчлах үеэр Төв Азийн хамба лам нарыг төлөөлөн хүрэлцэн ирж байсан билээ.