Талийгаач хамба лам Венсеслао С.Падиллагийн насан эцэслэсний 6 дахь жилийн ой
2018 оны 9 дүгээр сарын 25-ний өдөр Монгол дахь Католик шашны анхны үүсгэн байгуулагчдын нэг, Апостолик Тэргүүн асан, хамба лам Венсеслао С.Падилла зуурдаар таалал төгсөж Монгол дахь Католик шашинд гүнд гарз хохирол тохиож билээ. Өнөөдөр талийгаачийн насан эцэслэсний 6 дахь жилийн ой тохиож буй бөгөөд католик уламжлалын дагуу талийгчийн төлөө залбирч, Талархал магтаалын мөргөлийг ёслон тэмдэглэв.