Сүнслэг ахуйгаа тунгаан нягтлах бясалгал анх удаагаа зохион байгуулагдлаа.

2024-09-24

Апостолик Захиргаанаас хувь хүний сүнслэг ахуйг дэмжих зорилгын хүрээнд санаачлан зохион байгуулсан “Сүнслэг ахуйгаа тунгаан нягтлах бясалгал” 2024 оны 9 сарын 16-20-ний хооронд  амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү бясалгалд нийт 40-50 хүн хамрагдан оролцсон бөгөөд Эрхэмсэг хүндэт Кардинал Жоржо Маренго өөрийн биеэр бүх үйл ажиллагаанд хамтран оролцов. 

Сүсэгтнүүдийн сүнслэг байдлыг дэмжин тэтгэж, удирдан чиглүүлэхээр алс холоос хүрэлцэн ирсэн санваартан Жиан Паул Хернандезд гүн талархал илэрхийлье. Таны үйл хэрэг, өдөр тутмын амьдралд Тэнгэрбурхан энэрэл хайр, хишиг ивээлээр дүүрэн байх болтугай.

Түүнчлэн бясалгалыг санаачлан удирдан зохион байгуулсан Кардинал Жоржо Маренго болон Апостолик Захиргааны нийт ажилтан хамт олон, зохион байгуулахад тусалсан Хандгайт дахь Намуухан хүнгэнэх дуу бясалгалын төвийн хариуцагч санваартан Даниел болон ажилтан хамт олон, Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедралын санваартан Ц.Санжаажав Петр, Г.Нармандах нар, Гэгээн Эх Мариа католик сүмийн ахлах санваартан Петр, санваартан Симон, Гэгээн София католик сүмийн ахлах санваартан Томас, Сэйнт Мэри буяны эмнэлгийн захирал гэлэнмаа Вероника, сувилагч н.Нарантуяа, ICM байгууллагын гэлэнмаа Ними, CICM байгууллагын санваартан Эрвэй болоод сэтгэлийн хандивт нэгдсэн мөн хүрэлцэн ирсэн хүн бүрд гүн талархал  илэрхийлье.