Гэгээн Ширээт Улсаас Монгол Улс, БНСУ-д хавсран суух Элчин сайд, Тэргүүн хамба Жиованни Гаспари Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа өргөн барилаа.



Гэгээн Ширээт Улсаас Монгол Улс, БНСУ-д хавсран суух Элчин сайд, Тэргүүн хамба Жиованни Гаспари 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигтэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа өргөн барилаа. Тэрээр жуух бичгийн эх хувилбарыг 2024 оны 11 дүгээр сард хийх айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барих юм.