Гэгээн Ширээт Улсаас Монгол Улс, БНСУ-д хавсран суугаа Элчин сайд, Тэргүүн хамба лам Жиованни Гаспари-н айлчлал өндөрлөлөө.
Гэгээн Ширээт Улсаас Монгол Улс, БНСУ-д хавсран суугаа Элчин сайд, Тэргүүн хамба лам Жиованни Гаспари 2024 оны 9 дүгээр сарын 2-нд албан айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн билээ.
Тэрээр 2024 оны 9 дүгээр сарын 8 нд Монгол дахь Католик шашны ахан дүүсийн хамт Талархал магтаалын мөргөлийг тэмдэглэж Пап Францисын Монгол Улс дахь айлчлалын 1 жилийн ойг хамт тэмдэглэн өнгөрүүллээ.
Мөн энэхүү өдөр Петр,Паул Гэгээнтнүүдийн Катедралын гаднах талбайд “Загалмайн цэцэрлэг” нэртэй шинэ цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт болж Тэргүүн хамба лам Жиованни Гаспари тус цэцэрлэгт хүрээлэнг адислав. Хүрээлэнд байршуулсан модон загалмай нь Пап Францисын олон нийттэй хийсэн Талархал магтаалын мөргөлд зориулан Степпи Аренад байршуулсан загалмай юм. Хүрээлэнгийн баруун талд Мариа эхийн гоёмсог хөшөөг мөн байршуулсан байна. Та бүхнийг цэцэрлэгт хүрээлэнд орж залбирч байхыг урьж байна.
Ийнхүү элчин сайд, Тэргүүн хамба лам Жиованни Гаспари-н албан айлчлал 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр өндөрлөлөө.