"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын Солонго төв”-ийн 20-н жилийн ойн баяр тохиолоо.

2024-09-10

Ай Си Эм бүлгэм 1995 онд Монгол Улсад ирээд тухайн үеийн нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааг дутмаг байгааг анзааран хүүхдүүдийн төлөө үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

2004 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын “Солонго” төвийг албан ёсоор нээж байсан бөгөөд өдгөө 20 жилийн турш хүүхдүүдийн төлөө буянтай сайхан ажил үйлсийг түгээн дэлгэрүүлжээ.

2024 оны 9 дүгээр сарын 6-ний Баасан гарагт Ай Си Эм бүлгэмийн Монгол дахь нэгдэл, Солонго төвийн хүхэд залуус 20 жилийн ойн баяраа баяр хөөртэй тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол дахь Католик шашны Тэргүүн, Кардинал Жоржо Маренго баярт зориулсан Талархал магтаалын мөргөлийг удирдан тэмдэглэв. Ай Си Ам бүлгэмийн Тэргүүн гэлэнмаа Ливе, Ай Си Ам бүлгэмийн ерөнхий зөвлөлийн гишүүн гэлэнмаа Адриан нар тус баярын үйл ажиллагаанд оролцохоор Итали улсаас айлчлан ирсэн байна. Солонго төвийн удирдлагууд мөн олон жил  хамтран ажилласан багш нараа шагнан урамшуулав. 

20 жилийн ойд баярын арга хэмжээнд Монгол дахь католик шашны харьяа байгууллагуудын төлөөлөл, Солонго төвтэй хамтран ажилладаг байгууллагын төлөөлөл, суралцагчийн эцэг эх хүүхдийн хамт, багш сурган хүмүүжүүлэгч нар болоод Монголын Тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал н.Алтанцэцэг мөн хүрэлцэн ирж баяр хүргэв.