Томас Аквина сүмийн нэгдэл хээрийн мөргөл зохион байгуулав.
Гэгээн Томас Аквинагийн сүмийн нэгдэл 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Төв аймаг дахь Канаан төвийн байгалийн сайханд Талархал магтаалын мөргөл тэмдэглэж, эв санааны нэгдэл дор нэг өдрийг өнгөрүүлэв. Сүмийн ахлах санваартан Жая Марк Талархал магтаалын мөргөлийг удирдсан бол 53 монгол сүсэгтэн, 7 гадаад сүсэгтнүүд уг үйл ажиллагаанд хамрагдсан байна.