“Сонссоноор Амьдарцгаая” сэдэвт зуны кемп боллоо.

2024-07-22

Петр Паул Гэгээнтнүүдийн Катедрал “Сонссоноор Амьдарцгаая” сэдэвт зуны кемпийг 7 сарын15-17-ны хооронд Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Канаан төвд зохион байгуулав. 2 дахь удаагаа зохион байгуулж буй энэ жилийн кемпэд паришийн 50 хүүхэд оролцсон байна. Тэнгэрбурханы Үгийг сонсох, Түүний Үгийн дагуу хэрхэн амьдрах тухай суралцаж,  4 багт хуваагдан хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулан цагийг хөгжилтэй бөгөөд бүтээлчээр өнгөрүүллэв. Энэ жил хүүхдүүд хог хаягдал багатай амьдрах дүрэм гарган кемпийн үеэр нэг удаагийн цаасан болон гялгар хэрэгсэлээс татгалзав. Үүгээр байгаль дэлхийгээ хайрлах, хог хаягдлыг хэрхэн багасгаж болох тухай зөвхөн ярих биш хэрэгжүүлж болдог гэдгийг суралцав. Фр.Санжаажав Петр,  Дарь- Эх дэх МС-Тереза бүлгэмийн гэлэнмаа нар, INBO бүлгэмийн гэлэнмаа нар, SPC бүлгэмийн гэлэнмаа нар  болон паришийн залуучууд энэ жилийн кемпыг хамтран зохион байгууллав.