Тахилчийн сахил санваарын хэргэм хүртэх ёслол болов.





Диакон.Рикардус Жая Габут, Диакон.Вилибалдус Клаудиус Кобан нарын Тахилчийн сахил санваарын хэргэм хүртэх ёслол 2024 оны 7 сарын 7 Ням гараг, 10 цагт Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедралд боллоо.
Ёслолыг Кардинал Жиоржио Маренго удирдсан бол Петр, Паул гэгээнтнүүдийн катедрал, Тэнгэрлэг нигүүлсэл париш, Гэгээнтэн Томас Аквина сүмийн нэгдэл, Сайн Хоньчин паришийн нэгдлийн ахан дүүс Талархал магтаалын мөргөлд оролцов. Мөргөлийн дараа паришийн хүүхэд залуус шинэ сахилтнуудад баярын мэндчилгээ болгон өөрсдийн авьяасаа үзүүлж хамтдаа хүндэтгэлийн зоог барив.