Тахилчийн сахил санваарын хэргэм хүртэх ёслол болно.
Си Ай Си Эм бүлгэмийн Бро.Рикардус Жая Габут, Бро.Вилибалдус Клаудиус Кобан нарын Тахилчийн сахил санваарын хэргэм хүртэх ёслол 2024 оны 7 сарын 7 Ням гараг, 10 цагт Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедралд болох тул та бүхнийг урьж байна. Бро.Кобан хэлэхдээ:
“Би 2009 онд санваартны амьдралыг сонгож өөрийн нутаг болох Индонезид санваартны сургуульд анх элсэн орж байсан. Тэнгэрбурханы ариун дуудлагаар 2021 оны 10 дугаар сарын 28-ний өдөр би Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Одоо бараг 3 жил болж байна. Би Эзэний тухай юу ч мэдэхгүй газар бүрт зоригтойгоор сайн мэдээг дэлгэрүүлэхийг хүсдэг тул санваартны амьдралыг сонгосон. Тахилчийн сахил санваарын хэргэм хүртэх гэж байгаадаа маш их баяртай байгаа ялангуяа энэхүү ёслолыг Тэнгэрбурханы хишиг ивээл гэж бодож байна.
Та бүхнийг миний болон Бро.Рикардус Жая Габутын төлөө залбирч өгнө үү гэж хүсэж байна. Баярлалаа.”
Тахилчийн хэргэм хүртэх гэж буй Бро.Рикардус Жая Габут, Бро.Вилибалдус Клаудиус Кобан нарын төлөө залбирахыг та бүхнээс хүсэж байна.