Библийн тэмцээн боллоо.




Петр, Паул Гэгээнтнүүдийн Их баярын өдрийг тохиолдуулан паришийн зүгээс хүүхэд залуучуудын Ариун Библийн мэдлэг боловсролыг дэмжих, паришийн баярын өдрийг бусад сүмүүдийн ахан дүүсийн хамт эв санааны нэгдэл дор тэмдэглэх зорилгоор хүрээнд Ариун Библийн тэмцээнийг 6 сарын 29-ний Бямба гарагт амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Дархан дахь Сүсэгтнүүдийн туслагч Эх Мариа, Эрдэнэт дэх Тэнгэрлэг нигүүлсэл париш, Гэгээнтэн Томас Аквина сүмүүдийн хүүхэд залуучууд нэгдэн оролцов. Ариун библи дэх Айлдлын дөрвөн номын тухай нийт 8 үе шаттай тэмцээнд Петр, Паул гэгээнтнүүдийн катедралын залуучуудын баг 1-р байр, Тэнгэрлэг нигүүлсэл паришийн залуучууд 2-р байр, Сүсэгтнүүдийн туслагч Эх Мариа паришийн залуучууд 3-р байр тус тус эзэлжээ.
Паришийн зүгээс тэмцээнд оролцсон сүсэгтэн бүрт 2013 оны Ариун Библи бэлэглэн урамшуулсан бол оролцсон сүсэгтэн сүмүүдийн хувьд Библийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байх тухай санал дэвшүүлсэн байна.