Шашны сургалтын багш нарын зуны сургалт 2024



Апостолик Захиргааны “Шашны сургалтын алба” сүмүүдийн шашны сургалтын багш нарын шашны мэдлэг боловсрол, сүнслэг байдлыг дэмжих зорилгын хүрээнд 2024 оны зуны сургалтыг 6 сарын 29-30 хооронд Хандгайт дахь “Намуухан хүнгэнэх дуу” залбирлын өргөөнд амжилттай зохион байгуулж байна.
Пап Францис 2024 оныг “Залбирлын жил” болгон зарласантай холбогдуулан сургалтыг “Залбирал” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Багш нар залбирлын талаар гүнзгий суралцан, залбирлын төрөл, арга барилын талаар илүү суралцаж байна. Сургалтыг шашны сургалтын албаны менежир Чамингэрэл Руфина “Зүрхний гүн дэх залбирал” сэдвээр, Фр.Даниел АМС залбирлын уламжлалт арга болох “Lection Divina” буюу “Тэнгэрлэг Уншихуй”- д хэрхэн дадах тухай, Фр.Томас Уламжлалт залбирал ба үгэн залбирал сэдвээр тус тус удирдав.
Зуны сургалт 2024-д нийт 5 паришийн 15 багш оролцож байна. Итгэл бишрэлээрээ сүмдээ тусалж шашны томилолтод гар бие оролцож буй шашны сургалтын багш нарын идэвх, хичээл зүтгэл,оролцоонд талархаж байна.