"Пасторал долоо хоног 2024"-ийн тов зарлагдлаа.
Монгол дахь католик шашны санваартан, сахилт ах эгч нарыг чадавхжуулах “Пасторол долоо хоног сургалт” 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Шашин дэлгэрүүлэгч ахан дүүсийн шашны мэдлэг, ур чадвар олгох, сүнслэг байдал, шашны итгэл үнэмшлийг дээшлүүлэх зорилгын хүрээнд олон талт ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сургалт юм.
2023 оны 6 сард “Мариа” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байсан бол 2024 оны 5 сарын 8-11 хооронд СИНОД, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ, ШАШИН ХООРОНДЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ сэдвийн хүрээнд Петр, Паул гэгээнтнүүдийн Катедралд зохион байгуулагдах гэж байна.
Энэ жилийн сургалтыг Филиппин улсын мэргэшсэн сургагч Фр.Жон Эра, СМ, Фр. Евгений Канета, МJ, нар “Урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний талаарх сургалтыг удирдан явуулах бөгөөд оролцогч нар монгол дахь католик шашны нөхцөл байдалд тулгуурласан хамтын бодлого боловсруулах практик сургалт болно.
Энэ жилийн хувьд Шашин хоорондын яриа хэлэлцээр сэдвийг хамруулж ялангуяа Буддын шашин өргөн дэлгэрсэн газар нутагт Шашны томилолт хэрхэн байх талаах сургалтыг Итали улсын иргэн, хүндэт зочин Ср.Мариа Дэ Жиоржи, ММX удирдана явуулах болно.