Үнс чандрууг адислах ба түрхэх зан үйл
Шашны ёслолын календарын дагуу Үнс чандруун Лхагва гараг 2024.02.14-ний өдөр тохиож 2024 оны Дөч хоногт цаг улирал эхэллээ. Кардинал Жиоржио Маренго Үнс чандруун Лхагва гарагийн талархал- магтаалын Мөргөлийг Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедралд ёслон тэмдэглэж үнс чандрууг адислах ба түрхэх зан үйлийг удирдав.
Үнс чандруун Лхагва гарагийн онцлог нь Мөргөл дээр ноднин жилийн модны адислагдсан мөчрүүдийн үнс чандрууг адисалж, түрхдэг уламжлалтай юм. Магнайд түрхэх үнс чандруун нь наманчлалын учир шалтгаан болдог төдийгүй бид шорооноос гаралтай бөгөөд шороондоо эргэн буцахаа санахыг билэгддэг.
Талархал- магтаалын эл өдөр Кардинал Жиоржио Маренго дөч хоногт цаг улирлын онцлог хийгээд энэхүү цаг улиралд хэрхэн хандах тухайг номлолдоо тусгалаа.