Пап Францисын сургаал номлолыг эх хэл дээрээ унших боломжтой боллоо.
Гэгээн Ширээт Улсын Харилцаа холбоо хэвлэл мэдээллийн үндсэн хэлтэс, Улаанбаатар дахь Апостолик Захиргаа хамтран Ватикан Ньюс портал сайтанд 2024.01.31 өдрөөс монгол хэлийг албан ёсоор байршууллаа. Ватикан Ньюс нь 51 хэлээр дэлхий дахинд өрнөж буй үйл явдал, Пап Францис, Гэгээн Ширээт Улс, орон нутгийн Сүмийн үйл ажиллагааны мэдээ мэдээлэл, тойм, ярилцлагыг олон нийтэд түгээдэг.
Ийнхүү 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс аялгуу сайхан монгол хэл 52 дэх хэлээр сонгогдож Пап Францисын Ням гараг бүрийн “Анжелус” (Тэнгэр элчийн магтаал), Лхагва гараг бүрийн “Нийтийн бараалхал” буюу шашны хичээлийн цувралыг өөрийн төрөлх хэл дээр унших боломж нийт монголчууд болон католик сүсэгтнүүдэд бүрдэж байна. Эх сурвалж: Ватикан Ньюс