Дон Боско мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 22 дэх удаагийн төгсөлтийн баяр өнөөдөр болж байна.

2024-01-31

Дон Боско мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2021-2024 оны хичээлийн жилийн 22 дахь удаагийн эрдмийн баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр /2024.01.31/ “Дон Боско МСҮТ”-нд зохион байгуулагдаж байна. Тус МСҮТ нь  2001 онд 2 мэргэжлээр анхны төгсөгчдөдөө төгсгөж байснаас өдгөө 5 мэргэжлийн нийт 1000 мянга гаруй суралцагч төгсжээ. Энэ хичээлийн жилд 52 суралцагч төгсөж байна.

Энэ удаагийн төгсөлтөөр Дон Боско МСҮТ нь хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагатай хамтран ажиллаж оюутнууддаа үйлдвэрийн дадлага хийх, ажлын байртай болох боломж бололцоог олгов. Эрдмийн баярын үйл ажиллагаанд төгсөгчид мэргэжлийн үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээгээ гардан авахаас гадна 20 гаруй оюутан ажлын байрны урилгаа хүлээн авлаа.

Оёдол эсгүүр, гагнуур, авто механик, нарийн бичиг, сантехникч гэх 5 мэргэжлээр мэдлэг боловсрол олгодгоос 2024-2027 онд цахилгааны техникч мэргэжлийг шинээр нээгдэв.

Кардинал Жиоржио Маренго хүндэт зочноор уригдан бүх оюутнууд ялангуяа төгсөж буй оюутан залуус, Салишианууд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдэд хандан үг хэлэв.

Дон Боско гэгээнтний үйл хэрэг ,амьдралын замналыг даган дурайж ёс суртахуун хүмүүжлийг нэгдүгээрт тавьдаг Салишн бүлгэмийн ахан дүүс болон шинэ төгсөгчдөд баяр хүргэе.

 

Амжилттай ирээдүйн төлөө мэргэжилтэн бэлтгэх- Дон Боско МСҮТ