Монгол дахь католик шашин – 12-р сарын мэдээний тойм

2023-12-26

Кардинал Жиоржио Маренго Шашны хариуцлагатны захидлыг гардуулав.

Шашны хариуцлагатны захидал нь шашны шинэ жил буюу Ирэлтийн цаг улирал эхлэхээс өмнө гардаг. Энэ нь дараа жилийн шашны хариуцлагатны  болон шашин дэлгэрүүлэлтийн өнгө төрхийг тодорхойлсон байдаг. Кардинал Жиоржио Маренго 2024 онд зориулсан бичсэн шашны хариуцлагатны захидлаа 12-р сарын 8 буюу “Язгуурын гэм нүгэлгүй Төгс Жаргалант Цэвэр Охин Мариагийн их баярын өдөр сүмийн ахлах санваартнуудад  гардууллаа.

2023 оныг “Мариагийн жил” болгон зарласан ба ирж буй 2024 ондоо Ариун Эцэг Пап Францисын 2023 оны 9 дүгээр сарын 2-нд Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедралд хандаж хэлсэн сургаал номлолыг эргэцүүлж, бидэнд дамжуулахыг хүссэн бүхэнд анхаарал тавьж, Шашны аян замыг үргэлжлүүлэхийг уриаллаа.

Хамба лам асан Венсеслао Падиллагийн нэрэмжит WP- өргөө нээгдлээ.  

Си Ай Си Эм бүлгэм Монгол дахь католик шашны тэргүүн асан Венсеслао Падиллагийн нэрэмжит өргөөг нээлээ. Сайн Хоньчин сүмийн хашаан дотор байрлаж байгаа энэхүү өргөөг 2023 оны 12 сарын 10ны Ням гарагт Кардинал Жиоржио Маренго адислав. Энд сургалт, хүлээн авалт, хурал зөвлөгөөнүүдийг зохион байгуулах боломжтой юм.

Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедралын ахлах санваартан томилогдлоо.

Паул Хон Чиу Люнг, Эс Ди Ви санваартныг Кардинал Жиоржио Маренго 2023 оны 12 сарын 17ны Ням гарагт катедралын ахлах санваартны ажилд томиллоо.

Санваартан Паул Хон Чиу Люнг нь Салешн бүлгэмийн санваартан бөгөөд 2006 онд Монгол улсад иржээ. 2015 оноос хойш Улаанбаатар хот дахь “Дон боско мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”ийн захирал, 2021 оноос Апостолик Захиргааны шашны хариуцлагатны зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласаар ирсэн.

Таны хувьд сүм гэж юу вэ? Хэмээн түүнээс асуухад тэрээр:  

Есүс “Тэд нэг хоньчинтой нэг сүрэг болно”. Иох 10:16 гэж айлдсанчлан ариун сүм бол Түүний хонин сүрэг юм. Хонин сүргээ хариулахын тулд хоньчдод хашаа хэрэгтэй болдог. Хонины хашаа болгонд Сайн Хоньчин Христийн өмнөөс хоньдыг хариулах хоньчин байх ёстой. Би хувьдаа сүм бол хонин сүргийн хашаатай адил гэж боддог. Сүсэгтнүүд үндсэн ёслол хийгээд бусад ёслолуудаар уламжлан сүнслэг хоолыг хүртэж, нэг гэр бүл адил хамтдаа цугларч, ариун байдлын төлөө хамтдаа алхахын тулд бие биедээ урам зориг өгч, дэмждэг байх ёстой гэж боддог. Хонин сүрэг сайн мэдээгээр дамжуулан сүргээ нэмэгдүүлж хашааг тэлэхүүрэгтэй. Хонин сүрэг хүчирхэг, хүчээ нэгтгэвэл Есүсийн айлдсан“Нэг хоньчин, нэг сүрэг” биелнэ гэж боддог”хэмээлээ.