Кардинал Жиоржио Маренго Буддын шашин Христийн шашин хоорондын 7 дахь удаагийн чуулга уулзалтанд оролцож байна.

2023-11-15
Монгол дахь Католик шашны тэргүүн, кардинал Жиоржио Маренго 2023 оны 11 дүгээр сарын 13-аас 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд Тайланд улсын Махачулалонгкорнражавидялая Буддын их сургуульд зохиогдож буй Буддын Шашин ба Христийн Шашин хоорондын хамтын ажиллагааг дэмжих 7 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байна. Энэхүү уулзалтыг Буддын болон Христийн шашинтай мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг дэмжих, хоёр шашны хамтын яриа хэлэлцээг хөгжүүлэх зорилгын хүрээнд Гэгээн Ширээт Улсын “Шашин Хоорондын харилцан яриаг дэмжих Ариун нандин хэлтэс”-ээс зохион байгуулдаг байна. Энэ жил “Агапе ба Карунагийн даян дэлхий, хүн төрөлхтний зовлон шаналлыг ангаахын төлөөх харилцан яриа”сэдвийн дор зохиогдож байгаа бол Кардинал Жиоржио Маренго “Зөнч нарын ном дахь энэрэл хайраар эдгээхүй” сэдвээр илтгэл тавилаа.
Буддын Шашинд “Каруна” гэх үг нь “энэрэн нигүүсэл” гэсэн утгатай бол Христийн Шашинд “Агапе” бол Ахан дүүсийн хайр гэдэг утгатай юм.