БНСУ, Сөүл дэх “Сайнт Мариа олон улсын эмнэлэг” ба “Монгол Улсын Хоёрдугаар төв эмнэлэг” нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

2023-07-27

/ 2023.07.27/ өдөр БНСУ-ын Сөүл дэхь Квандонг католик их сургуулийн харьяа “Сайнт Мариа” эмнэлгийн ОУ-н эрүүл мэндийн тусламж үйлчилгээний газрын дарга Со.Виллиам нь Улсын төв хоёрдугаар эмнэлгийн олон улсын харилцаа хариуцсан  дарга Д.Оюунсан нар цаашдын хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурж, хамтын ажиллагааны шинэ суурийг тавилаа.  

Тодруулбал  Сайнт Мариа олон улсын эмнэлгийн Монгол дах салбар эмнэлэг болох Сайнт эмнэлэг нв Монгол дахь Католик шашны харьяалал дор буяны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Тус эмнэлэг нь 2004 онд католик санваартны санаачилгаар нээгдсэн.  Монгол дахь Сайнт Мариа эмнэлэг нь “Зүрх” төслийн хүрээнд төрөлхийн зүрхний цоорол, хавхлагын эмгэгтэй монгол улсад эмчлэх боломжгүй 74 хүүхдүүдийг БНСУ дахь төв Сайнт Мариа эмнэлэг рүү илгээн үнэ төлбөргүй эмчилсэн түүхтэй. Мөн нийгмийн зорилтот бүлгийнхэнд хүрч үйлчилдгээрээ онцлогтой   юм.

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн хувьд, 1931 оноос хойш 90 гаруй жил үйл ажиллаагаа явуулж байгаа улсын төв гурван эмнэлгийн нэг юм. Улсын төв 2-р эмнэлэг нь зүүн бүсийн иргэд болоод шаардлагатай тохиолдолд ард иргэдийг харьяалал харгалзахгүй эмчилдэг.

Монгол улсын иргэдийн эрүүл мэндийн төлөө хамтран ажиллаж буй хоёр эмнэлэгт ажлын амжилт хүсье.

 

Бэлтгэсэн. М.Золжаргал