“Мариа Судлал” долоо хоног эхэллээ

2023-06-29

Монгол дахь Католик Шашин нь шашин дэлгэрүүлэгч, шашны сургалтын багш, пасторал ажилчдын мэдлэг боловсрол, сүнслэг амьдралыг дэмжих зорилгоор  Теологи судлалын долоо хоногийг хэрэгжүүлдэг уламжлалтай. 2023 оны Теологи судлалын долоо хоног Мариа Судлал сэдэвтэй  /2023.06.29/ өдөр Петр Паул Гэгээнтнүүдийн катедралд эхэллээ. Энэхүү Мариа Судлалын сургалт нь Монгол дахь Католик шашны хувьд чухал үйл явдал бөгөөд учир нь 2023 оныг  Мариагийн жил болгон зарлансантай холбогдуулан хэрэгжүүлж буй чухал үйл ажиллагааны нэг юм. 

Сургалтын эхний өдөр нийт 55 оролцогч хамрагдлаа. Өнөөдөр Тэнгэрбурханы ард түмний шашны ёслолын боловсролын тухай Пап лам Францисын Апостолик захидал Desiderio desideravi” болон “Шашны ёслол: Мариа ба Христийн оршихуй сэдвийн хүрээнд Үндсэн ёслолууд ба Тэнгэрлэг Тахилгын Хэлтэс”ийн нарийн бичгийн дарга, Эрхэмсэг ахлах хамба лам Витторио Виола семинар өгч, шашны ёслолын тухай санал бодлоо солилцсон чухал цаг мөч болж өнгөрлөө.