Апостолик Захиргаа иж бүрэн тохижуулсан медиа өрөөтэй боллоо.

2023-06-27

Мэдээ мэдээллийг цаг тухайд нь сүсэгтэн олондоо хүргэх, сүсэгтнүүдийн итгэл бишрэл мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээ мэдээллийг алсын зайнаас дамжуулах хэрэгцээ шаардлага нэмэгдэж буйтай холбоотойгоор иж бүрэн тоног төхөөрөмжтэй медиа өрөөг Апостолик Захиргааны байранд шинээр бий болголоо. Тус медиа өрөөг 2023 оны 6 сарын 26-ны өдөр “Үндсэн ёслолууд ба Тэнгэрлэг Тахилгын Хэлтэс”ийн нарийн бичгийн дарга, Эрхэмсэг хүндэт ахлах хамба лам Витторио Виола онцгойлон адисалж өгөв. Ахлах хамба лам Витторио Виола Монгол дахь Католик шашны шашин дэлгэрүүлэгч, шашны сургалтын багш нарт зориулсан “Мариа Судлал”-ын долоо хоногийн хүндэт зочноор уригдан Монгол улсад 6 сарын 25 нд хүрэлцэн ирсэн байна.