4 паришийн найман сүсэгтнүүд Бататгал үндсэн ёслол хүртлээ.

2023-06-12
2023.06.11. Ням гарагт “Христийн туйлын эрдэнэт бие ба цус” их баярын өдөр Петр Паул Гэгээнтнүүдийн катедралд Кардинал Жиоржио Маренго сүмүүдийн нэгдсэн Бататгал үндсэн ёслол хүртээх ёслолыг удирдлаа. Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедралын 4 сүсэгтэн, Гэгээн София паришийн 1 сүсэгтэн, Гэгээн Томас Аквина сүмийн 1 сүсэгтэн, Энэрлийн Эх паришийн 2 сүсэгтэн нийт 8 сүсэгтнүүд бататгал үндсэн ёслолыг хүртэж, ариун угаалаар хүлээн авсан итгэл бишрэлээ Ариун Сүнсний тусламжтайгаар баталгаажууллаа.
Бататгал үндсэн ёслолыг хамба лам эсвэл хамба ламаас томилогдсон санваартан хүртээдэг уламжлалтай билээ.
Бататгал үндсэн ёслолыг хүлээн авч итгэл бишрэлийн хувьд бие хүн болж өсөж буй сүсэгтнүүддээ баяр хүргэе.