Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, ахлах хамба лам Пол Ричард Галлагер Монгол Улсад айлчлан ирлээ

2023-06-04

2022 онд Монгол улс болон Гэгээн ширээт (Ватикан) улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 30 жилийн ой тохиосон. Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, ахлах хамба лам Пол Ричард Галлагер 2023 оны 6 сарын 4-8 хооронд Монгол улсад албан айлчлал хийхээр Чингис хаан олон улсын онгоцны буудалд 6 сарын 4-ний өглөө 08:00 цагт айлчлан ирлээ.  Айлчлалаар хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтарч ажиллах чухал яриа хэлэлцээр хүлээгдэж буйг онцолж байна. Гэгээн Ширээт улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн дарга анх удаагаа Монгол улсад айлчлал хийж буй нь түүхэн болон онцлог үйл явдал юм.

Ахлах хамба лам Пол Ричард Галлагер 6 сарын 4-ний 17:30 цагт Монгол дахь Католик шашны төв сүм болох Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедралд Монгол дахь шашин дэлгэрүүлэгч нартай уулзаж Туйлын Ариун Нандин Гурвал их баярын талархал магтаалын мөргөлийг ёслон тэмдэглэлээ.