Кардинал Жиоржио Маренго Бурхан багшийн их дүйчэн өдрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцлоо
2023.06.04 өдөр Кардинал Жиоржио Маренго “Энэрэл хайр түгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн Бурхан багшийн их дүйчэн өдрийн баяр ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүндэт зочноор уригдан баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Уг үйл ажиллагаанд Монгол орны нийт сүм хийд, Бурханы шашны төрийн бус байгууллагуудын төлөөлөгч нар болоод сүсэгтэн олон оролцов. Хамба лам Д.Чойжамц болон УИХ-ын дарга Г.Занданшатар, хүндэтгэлийн ёслолын нээлтэд зориулж үг хэллээ.
Та бүхэнд Кардиналын баярын мэндчилгээг хүргэж байна.
Эрхэм хүндэт Буддын шашинт/ Бурханы шашны ах дүүс, найз нөхөд миньТа нартаа Монгол дахь Католик шашны нэрийн өмнөөс Бурхан багшийн Их дүйчин өдрийн мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Та бүхэн энэ чухал өдрийг тэмдэглэхдээ Монголын ард түмэнд буян ба нүглийн тухай эргэцүүлж, хэрүүл тэмцлээс зайлсхийлж, эв эеийг сахиж, эх дэлхий, ах дүүсээ энэрэн хайрлахыг нухацтай сануулж байдагт талархъя.Манай хоёр шашинд хүмүүний үйлдлийг гэрэл гэгээнд хөтлөх олон нийтлэг үнэт зүйл бий. Ялангуяа Монголын нийгмийг сэргээн мандаах зөв хандлага буюу хүнлэг, шулуун шударга, хариуцлагатай байдлыг ард иргэдийн дунд дээшлүүлэхэд шашны төлөөллүүд болох бидний үүрэг хариуцлага өндөр байна.Тиймээс энэхүү нийтлэг үүрэг хариуцлагаар дамжуулан манай хоёр шашны эв найртай хамтын ажиллагаа улам өргөжин тэлж ард түмнийхээ сайн сайхан амьдралд хувь нэмрээ оруулах болтугай.Ахин нэг удаа нийт Бурханы шашинт ах дүүстээ Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндийг хүргэе!