Гэгээн Ширээт Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Монголд айлчлана.
2023 оны 6 дугаар сарын 4-8 хооронд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Гэгээн Ширээт Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Тэргүүн хамба Паул Р.Галлигер Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.