2023-05-31

Өнөөдөр 2023.05.31 “Төгс Жаргалт Цэвэр Охин Мариагийн зочилсон өдөр” их баяраар талийгч Фр.Ким Стефаногийн Оршуулгын Талархал магтаалын мөргөлийг ёслон тэмдэглэлээ. Өнөөдрийн ёслолд талийгчийн ах дүү төрөл төрөгсөд, Даежон шашны хүрээний хамба лам болон санваартнууд, Монгол дахь Католик шашны шашин дэлгэрүүлэгч нар, Монгол дахь солонгос бүлгэмийн ах дүүс, Монгол дахь Католик шашны харьяа байгууллагуудын ажилчид, паришуудын сүсэгтнүүд гэх нийт 400 гаруй хүмүүс талийгчид хүндэтгэл үзүүллээ. Монгол- Солонгос улсад хавсран суугаа элчин сайд Альфред Шүреб, Кардинал Лазарус нарын эмгэнэлийн захиаг Талархал магтаалын мөргөлийн үеэр олон нийтэд уншиж танилцуулав. Талийгчийн шашны төлөөх үнэнч дүр төрх, хичээл зүтгэл, сайхан сэтгэл олон хүний сэтгэлд хоосон орон зайг бий болгож байна. Тэнгэрбурханы тэвэрт эх дэлхийн хөрсөндөө амар тайван нойрсох болтугай. Амэн.