Кардинал Жиоржио Маренго санваартнуудын төлөө залбирахыг уриаллаа.

2023-04-04
Өнөөдөр буюу /2023.04.04/ Мягмар гаригт 10:00 цагт Кардинал Жиоржио Маренго Петр, Паул Гэгээнтнүүдийн катедралд Талархал магтаалын түрхлэх бүхий мөргөлийг удирдлаа. Тэрээр Ариун угаал болон Бататгал үндсэн ёслолд зориулсан Хризм тос, Сонсогчдын тос, Өвчтөний тосыг адислав. Эдгээр тосуудыг монгол дахь католик шашны паришууд жилийн турш шашны долоон үндсэн ёслолд ашигладаг уламжлалтай билээ.
Мөн Кардинал Жиоржио Маренго сахил санваарын тангаргаа шинэчилж буй санваартнуудын төлөө залбирахыг уриалаа. Тэрээр өөрийн номлолдоо:
“Тэнгэрбурхан биднийг аврахын тулд нүдэнд үзэгдэх зүйлсийг өөрөө бий бүтээсэн. Тэрхүү нүдэнд үзэгдэх ариун тэмдгийг биелүүлэхээр дуудагдсан хүмүүс бол санваартнууд юм.
Есүс Христийн нэрээр Түүний ач буян, хайр ивээл, үйл хэргийг бусад хүмүүст баттай дамжуулахаар дуудагдсан санваартнуудынхаа төлөө залбирцгаая. Өнөөдөр бол санваартнуудын эв нэгдлийн өдөр, өнөөдөр энд байгаа санваартнуудын төлөө Эзэнд талархал өргөх өдөр, мөн ирээдүйн Монгол санваартнуудын төлөө залбирал өргөх өдөр билээ” хэмээжээ.
Есүс Христийн Авралыг зэмсэг болж Монгол оронд Түүний сайн мэдээг дамжуулах, тунхаглах, түгээх үүрэгт дуудагдсан санваартнуудын төлөө залбирч тэдэнд талархлаа илэрхийлцгээе.