Ариун гэр бүлийн иконыг Петр,Паул Гэгээнтнүүдийн катедралд залав.

2023-03-29

2023 оны 3 дугаар сарын 25-нд  Кардинал Жиоржио Маренго  Петр, Паул Гэгээнтнүүдийн катедралд “Эзэний хэл мэдээ хүргэсэн өдөр” их баярын Талархал магтаалын мөргөлийг тэмдэглэлээ. Мөн энэ өдөр Польш улсын икон зураач Мариола монголын католик шашин зориулан бүтээсэн Ариун гэр бүлийн иконыг өөрийн биеэр кардинал Жиоржио Маренгод хүлээлгэн өгч иконыг Петр, Паул Гэгээнтнүүдийн катедралд залж адисаллаа. Хатагтай Мариола бусад улс оронд өөрийн гараар бүтээсэн икон зургуудыг үнэгүй бэлэглэх  “Иконд хил хязгаар үгүй” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын католик шашин бол түүний төслөөр сонгогдсон гуравдагч сүм билээ. Талийгч хамба лам Венсеслао Падилла нь Монгол дахь католик шашны ивээгч гэгээнтнээр Ариун гэр бүлийг сонгосны дагуу Кардинал Жиоржио Маренго Хатагтай Мариолад “Ариун Гэр бүлийн икон” зурах тухай саналыг дэвшүүлсэн байна. Бид бүгдийн сүсэг бишрэлд  хөрөнгө оруулж гайхалтай сайхан икон бэлэглэсэн Хатагтай Мариолад гүн талархал илэрхийлье. Та бүхэн Петр,Паул Гэгээнтнүүдий катедралын төв хаалгаар орох үед Ариун гэр бүлийн иконыг харах болно.