ЭВХАРИСТЫН ШҮТЭН БИШРЭХҮЙ ЗАЛБИРАЛ ГЭЖ ЮУ ВЭ? ЯАГААД ЯВАХ ЁСТОЙ ВЭ? БИ ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?
Шүтэн бишрэхүй буюу бидний хэлж заншсанаар хүндэтгэлийн залбирал гэж ямар залбирал болох, яагаад явах ёстой, залбирлын үед юу хийх ёстойг мэдэхгүй бол та дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Шүтэн бишрэхүйн залбирал гэж юу вэ?
Шүтэн бишрэхүйн залбирал нь католик шашны уламжлалт залбирлын нэг хэлбэр юм. Сүсэгтэн Шүтэн бишрэхүйн залбиралд явна гэдэг Ариун Эвхаристын өмнө очин шүтэн биширч залбирахыг хэлнэ. Энгийнээр “Талархал магтаалын мөргөл”-с бусад цагт Эзэнийг алдаршуулах юм. Ариун Эвхаристыг хадгалдаг Ариун гэр нь сүмийн хамгийн хүндтэй газар байдаг. Санваартан тахилын ширээн дээрх гуунд Ариун Эвхаристыг байршуулж, Түүний өмнө өвдөг сөгдөн шүтэн биширч залбирдаг.
Ариун Эвхарист гэж юу вэ?
Талархал магтаалын мөргөлийн үед санваартан талхыг адислан Христийн бие болгодог.Үүнийг Адислагдсан ариун зүйл буюу Ариун Эвхарист гэж нэрлэдэг.
Католик шашны сурах бичигт Шүтэн бишрэхүйг тодорхойлохдоо “Шүтэн бишрэхүй залбирал гэдэг нь гурвалсан ариун Бүтээгчийн өмнө бүтээл болохоо эгэл даруугаар хүлээн зөвшөөрч буй хүний сөхрөн мөргөх явдал юм”. (ККШ 2628)
Тэнгэрбурханыг олон арга замаар шүтэн биширч болох хэдий ч Эвхаристын Шүтэн Бишрэхүй залбирлаар “Ариун Эвхарист дахь Эзэний жинхэнэ оршихуйг шүтэн бишир”ч цагийг өнгөрөөдөг нь онцгой юм.
Эвхаристын Шүтэн Бишрэхүйн Залбирлын утга учир нь юу вэ?
https://www.youtube.com/watch?v=3lFs-6wCYUA
Эвхаристын Шүтэн бишрэхүй залбиралд хэзээ очиж болох вэ?
Энэ нь паришаас хамаардаг. Зарим париш “Тасралтгүй Шүтэн бишрэхүй” залбирлын тогтсон цагийн хуваарьтай байдаг. Тасралтгүй Шүтэн бишрэхүйн үед Ариун Эвхаристыг хүнгүйгээр үлдээж болдоггүй тул дор хаяж нэг хүн залбиралд заавал оролцох ёстой.
Кардинал Жиоржио Маренго Монгол дахь католик шашны 30 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 2-р сараас Петр, Паул гэгээнтнүүдийн цогчин дуганд “Тасралтгүй Шүтэн бишрэхүй” залбирлыг эхлүүлсэн бөгөөд 09:00-21:00 цагийн аль боломжтой үед та Шүтэн бишрэхүй залбиралд ирэх боломжтой. 12 цагийн Тасралтгүй Шүтэн Бишрэхүй нь Петр, Паул Гэгээнтнүүдийн цогчин дуганд тогтмол хийгдэж байна.
Эвхаристын Шүтэн Бишрэхүй залбиралд оролцох дүрэм (заавар)
- Хэрэв паришд “Тасралтгүй Шүтэн Бишрэхүй” залбирал байхгүй бол долоо хоногт Шүтэн бишрэхүй-д зориулсан онцгой цаг гэж байдаг. Залбиралд оролцохын тулд бүртгүүлэх, эсвэл зөвшөөрөл авах шаардлагагүй.
- Шүтэн бишрэхүй залбиралд оролцож буй сүсэгтнүүд Ариун Эвхарист дахь Эзэнд сөгдөх нь хүндэтгэл илэрхийлж буй илрэл юм. Хүндэтгэлтэй хандах цаашлаад бусдыг хүндлэн чимээгүй байх шаардлагатай. Та Тэнгэрбурханы оршихуйд байгаа гэдгээ үргэлж санаж байх нь чухал!
Эвхаристын Шүтэн Бишрэхүй залбирлын үед би юу хийх ёстой вэ?
Адислагдсан ариун зүйлийн өмнө сөгдөх, суух, зогсох, цаашлаад шалан дээр хэвтэх нь залбирлын зохистой хэлбэрүүд юм. Эзэн Есүс Христийг шүтэн биширч болохуйц өөрт таатай байрлалыг сонгох нь чухал.
Хэрэв Шүтэн бишрэхүй залбирлын үед юу хийхээ мэдэхгүй байх тохиолдолд зүгээр суугаад Есүсийг (Ариун Эвхарист) харж болдог. Түүнтэй хамт байх цаг гаргах нь чухал юм. Хэрэв та сүмд ганцаараа байгаа бол чангаар залбирах эсвэл дуулахаас бүү ай. Энэ цаг мөч бол таны Эзэн Есүстэй харилцах хувийн цаг юм.
ШҮТЭН БИШРЭХҮЙ ЗАЛБИРЛЫН ҮЕЭР ЗАЛБИРАХ 8 АРГА
- ДУУЛАЛ ЭСВЭЛ ЗАЛБИРАЛТ ЦАГИЙН ЁСЛОЛЫН УНШЛАГУУДААР ЗАЛБИРАХ
- ТЭНГЭР ДЭХ ЭЦЭГ МИНЬ ЗАЛБИРАЛ
- АРИУН БИБЛИ-С УНШИН ТУНГААН БЯСАЛГАХ
- ГЭГЭЭНТНҮҮДИЙН АМЬДРАЛЫГ УНШИН ЗАЛБИРАХ
- ЕСҮС ХРИСТЭД ЗҮРХ СЭТГЭЛЭЭ НЭЭН ТҮҮНИЙГ АЛДАРШУУЛАХ
- УУЧЛАЛ ӨРШӨӨЛИЙГ ХҮСЧ БУСДЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРАХ
- САРНАЙН ЭРИХЭН ЗАЛБИРАЛ ЗАЛБИРАХ
- ЧИМЭЭГҮЙ СУУХ, “ТЭНГЭРБУРХАНЫ ОРШИХУЙД БАЙХ