Монгол дахь шашин дэлгэрүүлэгч нар “Сахилтны Амьдралын төлөө залбирах Дэлхийн Өдөр” хамтдаа өнгөрүүллээ.

2023-02-07

Дэлхий даяар жил бүрийн 2 сарын 2-ны өдрийг “Сахилтны Амьдралын төлөө залбирах” өдөр гэж онцолсон байдаг.

2023 оны 2 сарын 2-ны өдөр Кардинал Жиоржио Маренго-гийн санаачилгаар Монгол дахь католик шашны санваартан, сахилт ах эгч нар хамтдаа цугларч нэг өдрийг хамтдаа залбирч өнгөрүүллээ. “Сахилтны амьдрал: Монгол дахь шашны билигт хишиг” сэдвийн хүрээнд Кардинал Жиоржио Маренго илтгэл тавьсан бол тэрээр “Сахилтны амьдралын гол мөн чанар юу вэ? Энэ бол Христийг өөрсдийн амьдралынхаа төв болгож, Түүнд бүрэн зориулсан амьдралаа чөлөөт сонголтоор удирдан чиглүүлж, Түүний амьдралын хэв маягийг өдөр тутамдаа дагаж мөрдөх явдал юм” хэмээн гүн утга агуулга бүхий мессежээр шашин дэлгэрүүлэгч нартай хуваалцлаа.