Апостолик Захиргааны харьяа байгууллагууд “Христийн Мэндэлсний баяр”-г хамтдаа тэмдэглэлээ.






Христийн мэндэлсний баяр буюу Христмасын баяр гэж нэрлэдэг дэлхий дахины баярыг Есүс Христийн энэ дэлхийд мэндэлсэн өдрийг дурсан санаж, гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ хамт тэмдэглэдэг. 2022 оны 12 сарын 26-нд Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедралын хүлээн авалтын танхимд Апостолик Захиргаанд харьяалагддаг 13 байгууллагын нийт 270 ажилчин албан хаагчид “Христийн мэндэлсний баяр”-г тэмдэглэж нэгэн үдшийг гайхалтай өнгөрүүллээ. Энэ үдэш Апостолик Захиргааны Тэргүүн, Кардинал Жиоржио Маренго Талархал магтаалын мөргөлийг удирдаж мөн үүний дараа баярын арга хэмжээнд өөрийн биеэр оролцон боловсрол, нийгмийн халамж, эрүүл мэнд, соёл судлал, шашны үйлчилгээний салбарт үйлчилж байгаа нийт ажиллагсдадаа талархлаа илэрхийлэхийн ялдамд байгууллагынхаа онцлог, эрхэм үнэт зүйлсийг товч сануулснаас дурьдвал харилцан хүндлэл, шашин хоорондын эв эе, даруу байдал, хуулийг баримтлах, хүмүүсийн төлөө үйлчлэхэд бэлэн байх зэрэг байв. Баярын арга хэмжээний үеэр зарим шашин дэлгэрүүлэгч нар Христмасын карол дууг дуулж баяр дээр баяр нэмсэн бол нийт хүрэлцэн ирэгсдийн дунд сугалаа зохион байгуулж оны азтангуудыг тодруулснаараа онцлог байлаа.