Католик шашны Англи - Монгол толь бичиг

Doxologyn.doxologia
алдаршуулал
Тодорхойлолт:АЛДАРШУУЛАЛ
Алдаршуулал гэдэг нь даатгал залбирлын ёслолт, нэг хэв загвар бүхий, сайшаал магтаалын төгсгөл юм. Тухайлбал, Эвхаристын даатгал залбирлын төгсгөлд “Түүгээр, түүнтэй, түүнд, Ариун
Сүнсний нэгдэлд төгс хүчит Эцэг Тэнгэрбурхан минь танд хамаг хайр хүндлэл ба сүр жавхлан мөнхөөс мөнхөд байх болтугай” гэж хэлдэг. Ихэнхдээ алдаршууллууд нь Ариун Гурвалд ханддаг. Тухайлбал, “Эцэг, Хүү, Ариун Сүнсэнд жавхланг эхэн цагт байсан мэт аливаа цагт болготугай”. Энэхүү үг хэллэг нь ихэнхдээ Христийн даатгал залбирлыг төгсгөдөг.