Католик шашны Англи - Монгол толь бичиг

Deaconn.diaconus
тахилч
duties of deacon - тахилчийн эрх үүрэг
diaconal ordination - тахилчийн сахил санваарын хэргэм хүртээх ёслол
Тодорхойлолт:ТАХИЛЧ
Тахилч (грек үг diakonos = үйлчлэгч) нь Католик шашин дахь Сахил санваарын хэргэмийн үндсэн ёслолын анхны зэрэг юм. Грек хэлний нэр томьёоны дагуу тахилч нь нэн ялангуяа буяны ажил (грек үг diakonia) -д оролцдог. Гэвч бас зааж, шашны сургаалыг сургаж, Сайн Мэдээний айлдлыг тунхаглаж, Талархал- магтаалын мөргөлийн үед номлол номлож, шашны ёслолын туршид туслах үүрэгтэй.