Католик шашны Англи - Монгол толь бичиг

Agnus DeiLamb of God
Тэнгэрбурханы хурга
Тодорхойлолт:ТЭНГЭРБУРХАНЫ ХУРГА
(латинаар Agnus Dei): Энэ нь Египетийн боолчлолоос Израилийн ард түмнийг чөлөөлөхөөр золиослогдсон Тэнгэрбурханы хурга (Егп/Гэт 12) мөн. Есүсийн тухай Иохан Баптист энэхүү дүрслэл -ийг хэрэглэсэн юм: “Харагтун, Тэнгэрбурханы Хурга...” (Иох 1:29). Нядлуулахаар хөтлөгдөх хурга буюу Есүсээр бид өөрсдийн гэм нүглээс чөлөөлөгдөж, → Тэнгэрбурхантай хамт байх амар амгаланг эдэлдэг. “Тэнгэрбурханы Хурга аа, та...” хэмээх гуйлтын залбирал нь долоодугаар зуунаас хойш Талархал- магтаалын мөргөлийн дэг жаягт багтах болсон юм.