Аялалаа хуваалцая аян

Итгэл найдвар бол өөрсдөдөө болон хайртай хүмүүстэй илүү сайн, илүү зүй ёсны амьдрал эрж хайхаар гэр орон, эх нутаг, гэр бүлийнхэн, хамаатан саднаа орхиод явж байгаа тэдгээр хүмүүсийн — би цагаачдын тухай бодож байна —зүрх сэтгэлийг жолоодож байгаа хүч юм. Мөн итгэл найдвар бол угтан авч буй хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа хүч буюу тэдэнтэй уулзаж, танин мэдэлцэж, харилцан ярилцах... хүсэл юм. Итгэл найдвар гэдэг нь биднийг “аялалаа хуваалцах”-д жолооддог хүч. Учир нь энэ аялал хамтарч буюу газар нутагт маань ирж байгаа тэдгээр хүмүүсээр бас тэднийг болон соёл, хэлийг нь ойлгохын тулд тэдний зүрх сэтгэл рүү чиглэн яваа бид нараар бүтнэ. Энэ нь хоёр талаас хийх аялал юм. Гэвч итгэл найдваргүйгээр тэр аялал боломжгүй. Өнөөдөр бидний эхлүүлж байгаа Каритас байгууллагын аяны сануулснаар итгэл найдвар нь амьдралын аялалаа хуваалцах хүч билээ. Ах дүүс минь, аялалаа хуваалцахаас бүү айцгаая! Бүү айцгаая! Итгэл найдвараа хуваалцахаас бүү айцгаая!
Пап лам Францис, 2017.9.27