Пап Францис: Судан улсын төлөө залбирахыг уриаллаа.

Ариун Эцэг Пап Францис 2024 оны 6 сарын 2-ний өдрийн Гэгээн Петрийн талбайд тохиосон Анжелус залбирлын дараа "Жил гаруйн хугацаанд дайн үргэлжилж буй, энхийн шийдлийг хараахан олоогүй байгаа Судан улсын төлөө залбирахыг би та бүхнээс хүсье" хэмээв.
Тэрээр мөн орон нутгийн эрх баригчид болон олон улсынхан Судан улсын хүн ам, дүрвэгч нарт туслахыг уриалав. "Хөрш орнууд нь Суданы дүрвэгсдийг найрсгаар хүлээн авч, хамгаалалтдаа авах болтугай" хэмээв.
Түүнчлэн зовж шаналж буй Украин, Палестин, Израил, Мьянмар улсуудыг бид мартаж болохгүй гэдгийг залбирлын төгсөлд санууллаа.
Зургийн эх сурвалж: Ватикан Ньюс