Синодын үйл явцын мэдээлэл

“Синод нь харилцан ярианы цаг бус Католик шашин цаашид хэрхэн алхах вэ тухай эргэцүүлэх цаг мөч юм”.
Синодын оролцогч нар /2023.10.17/ Мягмар гарагийн хэвлэлийн бага хурлаар Синодын хүрээнд хөндөгдөж буй онцлох сэдвүүдийг мэдээллээ. Үүнд: хамба лам нарын үйлчилгээ, эмэгтэйчүүдийн үүрэг, Шашны хуулийн шинэчлэл, эгэл сүсэгтнүүдийн хувь нэмэр, эмэгтэй оролцогч нараас эмэгтэйчүүдийн Шашин дахь оролцооны тухай хөндөж байгаа талаар мэдээлэв.
Гэгээн Ширээт Улсын Харилцаа холбооны ариун нандин хэлтсийн Тэргүүн, Доктор Паоло Руффини 10 дугаар 4-ний өдрөөс хойш Пап VI Паулын нэрэмжит танхимд болж буй кардинал, хамба лам, санваартан, гэлэнмаа, эгэл сүсэгтнүүдийн Синодын хүрээнд хэлэлцэж буй асуудал, үйл явцын товчийг хэвлэлийн хурлаар дамжуулан мэдээлж байна.
Эх сурвалж: https://www.vaticannews.va/en/vatican-city/news/2023-10/synod-renews-prayers-for-the-holy-land-and-the-world.html